Цар Хүрээ
Мэдээллийн технологийн бүхий л салбар, Мэдээллийн аюулгүй байдал, Дижитал шилжилт
Алсын Хараа
Мэргэжлийн хөгжлийг дэмжсэн, дижитал шилжилтийн мэдлэг туршлагыг хуваалцаж хамтдаа хөгжих платформ
CIO CLUB
Захирлын мэндчилгээ
Дижитал шилжилтийн үед бүхий л салбарын байгууллагт CIO (Мэдээллийн технологи хариуцсан захирал)-н үүрэг, нөлөө урьд урьдынхаасаа илүү нэмэгдэж байна. Энэ хандлага Монгол улсад ижил байгаа хэдий ч технологид суурилсан бизнесийн шинэ шийдэл, шугам, загвар нээх гэсэн бизнесийн үүрэг, ойлголт нь системийн хэвийн ажиллагааг хангах, нэвтрүүлэх, үйл ажиллагааны зардлыг бууруулах гэсэн дэмжих чиглэлийн үүрэг, эрэмбийн түвшинд хараахан хүрээгүй, нэг хэмжүүртэй болоогүй байна. CIO club нь энэ зөрүүг нэг түвшинд хүргэх, гишүүдийн мэдлэг, чадварыг ахиулах, харилцан туршлагаа хуваалцах платформыг бүрдүүлэх, цаашлаад МТ-н салбарын давуу талыг олон нийтэд таниулах, МТ-н салбарыг Монгол улсын тэргүүлэх салбарын нэг болгоход бүх талаар зорин ажиллана.
Гишүүнээр элсэх
CIO CLUB
Гишүүдийн Мэндчилгээ
МТ салбар асар хурдтай хөгжиж буй энэ цаг үед цаг алдалгүй бусдаас суралцах өөрийгөө сайжруулах, чадах зүйлээрээ бусад туслаж , байгууллагууд дээрээ шийдсэн сайн шийдэл туршлагаа бие биедээ хуваалцаж , хамтарч ажиллах хамгийн чухал.
Б.Эрдэнэбаяр
Тэнцүү Тойрог, Co-founder, CTO
Мэдээллийн технологийн салбарын хүний нөөц залуужсан үед залуучууд бидний үүрэг оролцоо салбарт маань нэлээдгүй чухал болсон билээ. CIO club маань залуучуудынхаа дуу хоолойг сонсож туршлагаасаа хуваалцан хамтдаа өсөж хөгжих боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа ба МТ-ын салбарын хүний нөөцийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэн ажиллах болно. Монгол улсад төдийгүй дэлхийд МТ-ийн салбар хурдацтай өсөж байгаа цагт бид тасралтгүй суралцаж, хөгжиж салбартаа төдийгүй улсдаа хөрөнгө оруулалт хийх цаг нь ирсэн ба CIO club нь тухайн зорилгыг чиглэн ажиллаж байна.
Б.Ууганбат
COREMIND, CTO
Дижиталчлал хурдацтай хөгжихийн хэрээр байгууллагуудын уламжлалт тогтолцоог өөрчлөн, бизнесийн онцлогт тохирсон технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь Мэдээллийн технологийн захиралуудын томоохон сорилт болж байна. Богино хугацаанд бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй эрин үед компанийн үйл ажиллагаанд хэмнэлт, үр ашиг, өрсөлдөөний давуу талыг үүсгэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зэрэг эерэг өөрчлөлтүүдийг бий болгоход тухайн бизнесийг хариуцаж буй бусад экосистемийн талуудтай нягт хамтран , хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах нь чухал. Иймээс Мэдээлэл технологийн ажилчдыг чадавхжуулах, хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах нь МТ хариуцсан удирдлагууд бидний хамгийн том үүрэг юм.
Ч.Агиймаа
Удирдах зөвлөлийн гишүүн
CIO CLUB
Хамтран Ажиллагч Байгууллагууд
CIO CLUB
Гишүүд