Үндэсний программ хангамжийн ИХ дэлгүүр “MINDGOLIA.mn” нээлт
Mindgolia.mn нь дотоодын программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад санал болгож, үүгээрээ дамжуулан төр хувийн хэвшлийн урдуур ордог байдлыг таслан зогсоож төсөв хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлж, эргээд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, Start-Up байгууллагуудад хөгжих, дэлхийд танигдах боломжийг олгож байгаа үндэсний хэмжээний анхны программ хангамжийн их дэлгүүр юм.
Нээлтийн арга хэмжээнд нийт 420 хүнээс CIO club-г төлөөлж 25 хүн оролцсон бөгөөд тэдгээрийн 270 нь программ хангамж үйлдвэрлэгчдийн төлөөлөл, 150 нь худалдан авагч, хэрэглэгч талыг төлөөлсөн төрийн байгууллага, яам, агентлаг, төрийн өмчит компанийн төлөөлөл байсан юм.
Уг арга хэмжээний үеэр Мэдээллийн технологийн захирлуудын клубийн Ерөнхийлөгч М.Сайнбилэг “Re-engineering байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах нь” сэдвээр илтгэл тавьсан юм.