IT CHALLENGE 2026
IT WORLD 2026 арга хэмжээний хүрээнд Мэдээллийн технологийн салбарын байгууллагуудын дунд мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, салбарын харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих зорилготой IT Challange спортын тэмцээнийг зохион байгуулж байна.
Мэдээллийн технологийн салбарын байгууллага, компаниудын ажилтан, албан хаагчдын дунд нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, идэвхтэй хөдөлгөөн болон цахим спортын соёлыг дэмжих зорилгоор “IT Challenge” спорт, цахим спортын тэмцээнийг зохион байгуулна.

Тэмцээний зорилго
Мэдээллийн технологийн салбарын байгууллага, компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
Салбарын ажилтнуудын харилцаа холбоо, нэтворкингийг нэмэгдүүлэх;
Ажилтан, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих;
Багаар ажиллах ур чадвар, спортын шударга өрсөлдөөнийг хөгжүүлэх;
Цахим спортыг зөв зохистой, өрсөлдөөнт хэлбэрээр хөгжүүлэх;
“IT Challenge”-ийг мэдээллийн технологийн салбарын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нэгдсэн арга хэмжээ болгон хөгжүүлэх.
Дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
https://www.facebook.com/share/p/1F5ZkQkfyf/
