IT_WORLD’26 INTERNATIONAL FORUM & EXPO
The private sector in Mongolia's IT industry is organizing the IT_WORLD'26 INTERNATIONAL FORUM & EXPO to discuss the current situation, challenges, new technological opportunities, and future development trends in the industry.

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийнхэн нэгдэж, салбарын өнөөгийн бодит нөхцөл байдал, тулгамдсан сорилт, технологийн шинэ боломж, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэх "#IT_WORLD’26 INTERNATIONAL FORUM & EXPO зохион байгуулах гэж байна. Энэ бол зүгээр нэг технологийн арга хэмжээ биш. 💡 Энэ бол салбарынхаа чадавхыг харуулах, бодит шийдлээ танилцуулах, байр сууриа илэрхийлэх, шинэ түншлэл эхлүүлэх, ирээдүйн хөгжлийн чиглэлээ хамтдаа тодорхойлох нэгдсэн талбар юм. 🔥 IT WORLD ’26-Д ТАНЫГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?
- #IT салбарын өнөөдөр ба маргааш — Бид хаана явна, юуг өөрчлөх шаардлагатай вэ?
- #Төр ба #хувийн_хэвшлийн #Хамтын_ажиллагаа — Бодлого, бизнесийн орчин, бодит хэрэгцээ ба шийдэл.
- #Хэрэглэгчийн_хүлээлт VS #технологийн_шийдэл — Монголын IT компаниуд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хэрхэн хангаж байна вэ?
- #GlobalTech, #LocalImpact — Олон улсын технологийн шийдлүүдийн Монгол дахь бодит хэрэглээ, шилдэг туршлага.
- #AI & #DataGovernance — Хиймэл оюун, өгөгдлийн засаглал бизнесийн ирээдүйг хэрхэн өөрчлөх вэ?
- #datacenter & #cybersecurity— Дижитал дэд бүтэц, дата төв, мэдээллийн аюулгүй байдлын шинэ чиг хандлага.
- #startup & #TechExpo — Монголын технологийн компаниудын инновац, бүтээгдэхүүн, шинэ шийдлүүд.
🎤 #OPEN_MIC | IT САЛБАРЫН HOT TOPICS Салбарынхаа хамгийн халуун сэдвүүдийг нээлттэй ярилцъя Тулгамдсан асуудлаа хөндөж, байр сууриа илэрхийлж, бодит шийдэл санал болгох боломж танд нээлттэй.
