
Мэдээллийн технологийн салбарын МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО байгуулахыг дэмжлээ
Мэдээллийн технологийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоодын хамтарсан уулзалт боллоо.
Оролцогчид салбарын нийтлэг эрх ашиг, хөгжлийн бодлогын асуудлаар нэгдсэн байр суурьтай ажиллах шаардлагатайг онцолж, мэдээллийн технологийн салбарын #мэргэжлийн_нэгдсэн_холбоо байгуулахыг зарчмын хувьд дэмжлээ.
Мэргэжлийн холбоод нэгдсэн зохион байгуулалтаар ажилласнаар салбарын санал, байр суурийг бодлого боловсруулагчдад нэгдсэн байдлаар хүргэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хууль эрх зүй, татвар, хөрөнгө оруулалт, хүний нөөц, технологи, инновацын асуудлаар хамтран ажиллах боломж нэмэгдэнэ гэж үзэв.
Уулзалтын үр дүнд ажлын хэсэг байгуулж, мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлэхээр санал нэгдлээ.


