Follow Us:

Events

Home Events
Loading Events

MINDGOLIA – ӨРТӨӨЧИЛСӨН АЯЛАЛ

ICT EXPO-2023 арга хэмжээний үеэр дижитал эринд үйл ажиллагааг хялбарчлах, цахимжуулах нэн шаардлагатай хэрэгцээт сэдвийн хүрээнд технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ, цахим системүүдийн боломжууд, тэдгээрийн хэрэглээг таниулах зорилготой.

Төрийн захиргааны болон бизнесийн байгууллагууд, мэргэжлийн оюутан залуучууд, багш нарт зориулж мэдээ мэдээлэл өгөх, харилцан туршлага хуваалцах, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэх, тухайлсан сэдвийн дагуу үзэсгэлэн дээр гарч буй тухайн чиглэлийн 2-3 газрууд дээр очин бүтээгдэхүүн үйлчилгээний бодит хэрэглээг үзүүлэх, мэдрүүлэх зорилготой.

Байршил: ҮСАХ-ийн “White rock

Хөтөлбөр: 2023 оны 6 сарын 09, 10- ны өдөр


Үйл ажиллагааны чиглэл:

  • ӨРТӨӨ 1. DIGITAL BOOST: Дижитал маркетингаар дамжуулан бизнесийг чадавхижуулах, борлуулалтын нэмэгдүүлэх нь
  • ӨРТӨӨ 2. BUSINESS ACCELATOR: Байгууллагын дижиталчлалыг үр өгөөжтэй хэрэгжүүлэх арга замууд
  • ӨРТӨӨ 3. FUTURE OF FINANCE: Технологид суурилсан шинэ үеийн санхүүгийн шийдэл
  • ӨРТӨӨ 4. DIGITAL ERA: Дижитал эриний шинэ технологийн давалгаа бидний хэрэглээнд…
  • ӨРТӨӨ 5. DIGITAL INTELLIGENCE: Дижитал оюун ухаан, ирээдүйн карьер хөгжлийн замнал


Хөтөлбөрийн ерөнхий агуулга:

  1. Сонгогдсон сэдвийн дагуу товч чиглүүлэх илтгэл
  2. Амжилттай нэвтрүүлсэн туршлага болон боломжууд, анхаарах асуудлын талаарх хэлэлцүүлэг
  3. Сонгосон сэдвийн дагуу ICT expo дээр үзүүлэн гаргасан BOOTH-ээр чиглүүлэгчийн хамт зочилно


Зохион байгуулагч:

Мэдээлэл Технологийн үндэсний парк
Мэдээллийн Технологийн Захирлуудын клуб (CIO клуб)
Монголын Финтекийн холбоо
Монголын Программ Хангамж үйлдвэрлэгчдийн холбоо

 

Энд дарж бүртгүүлнэ үү.