Дижитал Эрдэнэт 2022

CIO club нь мэдээллийн технологийн хүртээмжийг Монгол улсын хэмжээнд ижил хэмжээнд ижил хүргэх зорилтынхоо хүрээнд МТ-н салбарын ТББ, компаниудтай хамтран “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээг Нээлттэй ирээдүй уриан дор 2022.09.28-нд Эрдэнэт хотод амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд МТ салбарын 43 технологийн компани нь өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ Эрдэнэт хотын байгууллага, иргэдэд бодитоор танилцуулсан бөгөөд газар дээр нь хамтын ажиллагааны олон гэрээ хэлэлцээрийг байгуулсан юм.

Мөн уг арга хэмжээний хүрээнд Эрдэнэт хотын Шинжлэх ухаан технологийн парктай хамтран ажиллах санамж бичгийг CIO club, MOSA, START нар байгуулсан бөгөөд санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Үүнд:

  • Эрдэнэт хотын “Смарт Эрдэнэт” хөтөлбөрийг дэмжин ажиллах
  • Дижитал Эрдэнэт арга хэмжээнд оролцсон байгууллагуудын мэдээллийн технологийн бүтээгдэхүүнүүдийг харилцан интеграци хийж олон нийтэд сурталчлах
  • Тус байгууллагуудыг бизнесийн зарчмаар төлөөлөх
  • Борлуулалтад хамтран ажиллах зэрэг цар хүрээ багтлаа.