Follow Us:

Events

Home Events

АЛСЫН ХАРАА

Мэргэжлийн хөгжлийг дэмжсэн, дижитал шилжилтийн мэдлэг туршлагыг хуваалцаж, хамтдаа хөгжих платформ

Мэдээллийн технологийн захирлуудын клуб нь 2015 онд байгуулагдсан. Манай клуб нь технологийн шинэлэг мэдээ, мэдээлэл, бүтээгдэхүүнтэй танилцах, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. Мэдээллийн аюулгүй байдал, дижитал шилжилт, мэдээллийн технологийн бүхий л салбарын цар хүрээг хамран үйл ажиллагаа явуулдаг.

Бидний зорилго

  • CIO албан тушаалын чиг үүрэг, ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж таниулах, танилын сүлжээг тэлэх
  • Бизнес хөгжил, инновацийн талаар судлах, хуваалцах, хэлэлцэх
  • Гишүүдийн хүрээнд болон нийгэмд туршлага, мэдээлэл хуваалцах болон мэдлэгийг нь дээшлүүлэх
  • Мэдээллийн технологийн салбарын бодлого тодорхойлоход хөгжлийн болон мэргэжлийн талаас саналууд дэвшүүлэх, шаардлагыг тодорхойлж хууль тогтоогч, Засгийн газар, боловсролын байгууллага, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдэд ойлгуулан таниулах
  • Ижил төстэй олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх