МТ-н салбарын шинэ жилээр тодруулах шилдэг төслийн тухай

МТ-н салбарын шинэ жилийн арга хэмжээг 12 сарын 9-ны оройн 17:30-с хийхээр төлөвлөж байгаа юм. Салбараа хөгжүүлэх гол зорилтын хүрээнд МТ-н салбарын төлөөллүүд цугларч буй уг арга хэмжээнд бид идэвхтэй оролцох, манлайлах дээр анхаарах ёстой байгаа билээ. Энэ хүрээнд тухайн өдөр МУ-ийн хэмжээнд 2022 онд АПП, СИСТЕМ, ПЛАТФОРМ, ҮЙЛЧИЛГЭЭ-г нэвтрүүлсэн шилдэг төсөл “The Best IT Project in Mongolia 2022” шагналыг дараах байгууллагуудын төлөөлөл хамтран шалгаруулах болно. Үүнд:

  • CIO Club
  • MOSA
  • Dreamers
  • Woman in Tech
  • Startup Mongolia
  • ITPark
  • Монголын Финтекийн Холбоо
  • START Venture Builder
  • Dig IT
  • Startup Marketing Space

Байгууллагын бүтээлийг энэхүү холбоосоор ирүүлнэ үү.

Төсөл нь зах зээлд танигдсан, нийгэмд хувь нэмэр оруулсан, өвөрмөц онцлог ялгаралтай, дэвшилтэд технологи ашигласан бол давуу тал болно.

Хүлээн авах хугацаа: 2022.11.24-г дуустал.