Follow Us:

Events

Home Events
Loading Events

The Best IT Project in Mongolia 2022

МУ-ын хэмжээнд 2022 оны “Монгол Улсын Мэдээлэл Технологийн оны шилдэг төсөл 2022” шагналыг CIO Club, МOSА, Dreamers, Woman in Tech, Startup Mongolia, ITPark, Mongolian Fintech Association, START Venture Builder, Dig IT, Startup Marketing Space байгууллагууд хамтран шалгарууллаа.

Шалгаруулахдаа нийгэмд оруулсан хувь нэмэр, өвөрмөц онцлог ялгарал, дэвшилтэд технологи ашигласан байдлыг давуу тал болгожээ. Сар гаруй хугацаанд 40 төслийн мэдээлэл ирснээс 75% нь технологийн стартап, 25% нь бизнесийн байгууллагууд байв. 55% нь B2B, 40% нь B2C, үлдсэн 5% нь B2G үйлчилгээнүүд байсан.

Шалгаруулалтын комиссын 7 гишүүд 8 үзүүлэлтээр төсөл бүрд үнэлгээ өгч эхний 5 төслийг шалгаруулан дараагийн шатанд өрсөлдүүлснээр “Монгол улсын мэдээлэл технологийн оны шилдэг төсөл 2022”-т BLINDCARE аппликейшн шилдгээр шалгарлаа.

Blindcare аппликейшн нь нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалцах боломжтой сошиал платформ бөгөөд сэтгэл зүйн асуудалд орсон мянга мянган хүмүүст үнэгүй зөвлөгөө тусламжийг хүргэдэг байна. Нэр мэдээллээ нууцлаад асуудлаа хуваалцах орон зайг бий болгосон нь ялгаварлан гадуурхалт өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжийг бий болгож байгаа юм. Түүнчлэн олон төрлийн сэтгэл зүйн сорил, тестүүд бөглөх, мэргэжлийн сэтгэл судлаачдаас текст болон онлайн зөвлөгөө авах, цаашлаад өөртэйгөө ижил асуудалд орсон нэгэндээ тусалж, дэмжих боломжтой. Өнөөдрийн байдлаар blindcare апп органикаар 50,000 гаруй хэрэглэгчтэй, 30,000 гаруй пост бичигдсэн байна.