Олон улсын хэмжээнд байгууллагуудын 80 гаруй хувь нь санаатай болон санамсаргүй байдлаар эмзэг мэдээллээ гадагш алддаг бөгөөд мэдээллийн алдагдал жилээс жилд нэмэгдэж байна. IBM-ийн 2023 оны мэдээллийн алдагдлын судалгаагаар дундаж зардал нь 4.45 сая доллар хүрч, 2022 оныхтой харьцуулахад 2.6%-иар өссөн байна.
Эмзэг мэдээлэл алдагдлын талаар нарийн тодорхой хувь хэмжээ тогтооход хүндрэлтэй байдаг боловч зарим судалгааны тоо баримтууд байдаг.
- Verizon Data Breach Investigations Report 2023: Энэ тайланд мэдээллээр 2022 онд болсон мэдээллийн алдагдлын 34% нь дотоодын ажилтнуудын алдаанаас, 63% нь гадны халдлагаас үүдэлтэй.
- Ponemon Institute-ийн судалгаа: 2022 онд дэлхий даяар 7,000 орчим байгууллагыг хамарсан судалгаагаар мэдээллийн алдагдлын 45% нь дотоодын ажилтнуудын үйл ажиллагаанаас үүдэлтэй байсан бол 55% нь гаднын халдлагаас шалтгаалсан байна.
Олон улсын судалгаагаар төрийн байгууллагуудад долоо хоногт дунджаар 1,564 цахим халдлага болдог бөгөөд мэдээлэл алдагдлын дундаж зардал $2.07 сая ам.доллар, мэдээллийг дотроосоо алдсан тохиолдлын үед алдагдал дунджаар $16.2 сая ам.доллар байдаг бөгөөд энэхүү ослыг олж илрүүлэх дундаж хугацаа 86 өдөр буюу бараг 3 сарын хугацаа ордог аж.
Мөн Ковидын дараах оффисын ажилчдын ажлын хэв маяг хүртэл мэдээлэл алдагдалд нөлөөлөл үзүүлж байгаа аж. Оффисын орчноос байгууллагын сүлжээнээс гадуур гэрээсээ ажиллах болон өөр байршлаас ажиллах нь тухайн ажилтны мэдээллийн урсгалыг хянах болон удирдахад хүндрэл учруулж байгууллагын эмзэг мэдээлэл алдагдах эрсдэлийг ихэсгэдэг.
2023 оны “The Future of Remote Work” судалгаагаар ирэх 5 жилийн дотор бүтэн цагаар зайнаас ажиллах ажилтны тоо одоогоос 2 дахин ихсэх төлөвтэй байгаа нь байгууллагууд төдий чинээ мэдээллийн хамгаалалтаа сайжруулах хэрэгцээтэй болохыг илтгэж байна.
Понемон институтын 2022 оны дотоод аюулын зардлын тайлан:
- Жижиг дунд бизнесүүдийн 87% нь алдагдах эрсдэлтэй эмзэг мэдээлэлтэй байдаг,
- Байгууллага дотроосоо өгөгдөл алдагдсан дундаж өртөг $8.13 сая ам.доллар,
- Жижиг дунд бизнесүүдийн 45% нь хамгаалалтын програм суулгахыг ойшоохгүй цаг их алддаг,
Дээрх эрсдэлүүдээс хамгаалах DLP буюу Data Loss Prevention технологийн шийдэл 2000-аад оноос хөгжиж эхэлсэн ба одоогийн байдлаар DLP технологи нь хиймэл оюун ухаан, машин сургалт, үүлэн тооцоолол зэрэг шинэ технологиудыг ашиглан илүү үр ашигтай, нарийвчлалтай болж хөгжсөөр байна. Өнөөдөр дэлхий даяар DLP технологи нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болж, өргөн хэрэглэгдэж байгаа төдийгүй Монгол Улсад ч эрэлт хэрэгцээтэй байгаа технологийн шийдлүүдийн нэгт багтаж байна.
Мэдээллийн аюулгүй байдлын салбарт тэргүүлэгч компаниудын нэг, олон төрлийн кибер аюулгүй байдлын хамгаалалтын шийдлүүдийг санал болгодог Safetica брэндийн өгөгдөл хамгаалалтын DLP шийдлийг та бүхэнд танилцуулж байна.
Safetica компани нь 2007 онд Чех улсад байгуулагдсан ба өнөөдөр дэлхий даяар олон мянган байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж байна.
Анх үүсгэн байгуулагч Жакуб Махдал бизнесийн чухал мэдээлэл агуулагдаж буй USB флаш диск нь алдагдах үед компанийн дотоод баримт бичиг ямар эмзэг байдгийг ойлгосон. Улмаар 2007 онд бизнесийн аль ч салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад зориулан өгөгдөл алдагдахаас урьдчилан сэргийлэх, дотоод эрсдэлийн менежмент хийх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах Safetica DLP шийдлийг хөгжүүлсэн бөгөөд аливаа өгөгдөл мэдээллийг найдвартай хамгаалахыг гол зорилгоо болгожээ.
ISO27001 стандартын заалтуудад бүрэн нийцсэн Safetica DLP шийдэлийг ашиглан дэлхийн 120 гаруй улс орны тээвэр логистик, үйлдвэрлэл, эрүүл мэнд, банк санхүү, боловсрол, даатгалын гэх зэрэг бүхий л салбарын байгууллагууд өөрсдийн дотоод эмзэг мэдээллийг гадагш алдагдахаас сэргийлж чадсан байдаг. Өгөгдлийн хамгаалалт нь одоо цагт хамгийн үнэ цэнтэй мэдээллийн хөрөнгөд тооцогдох ба бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад хэрэгцээ шаардлага ихэссээр байна.
Өнөөгийн дижитал шилжилтийн эрин үед Хакерууд фишинг хийх эсвэл байгууллагын нууц мэдээллийг авахын тулд ёс суртахуунгүй үйл ажиллагаа явуулах тохиолдол ихэссэн. Үүнээс хамгаалах болон байгууллагын чухал өгөгдлөө алдагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд Safetica one гэх мэт өгөгдөл хамгаалалтын DLP шийдлээр хамгаалах шаардлагатай.
АНУ-ын технологийн судалгаа, үнэлгээний байгууллага[1] болох /G2/ -ийн 2024 оны судалгаагаар Safetica DLP шийдэл дэлхийн шилдэг 50-н инновацийн шийдэлд багтсан байна. Мөн түүнчлэн дэлхийн Мэдээлэл технологийн Гартнерийн судалгаанд өндөр үнэлгээтэй байна.
Суулгаж ашиглахад хялбар, таны байгууллагын мэдээллийг хамгаалах Safetica DLP шийдлийг Монгол улсад албан ёсны борлуулалтын эрхтэйгээр “Ай Ти Инсайт” ХХК нь нийлүүлдэг ба эмзэг мэдээлэл, байгууллагынхаа өгөгдлийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, мэдээллийн аюулгүй байдлын шинэлэг шийдлийг Монголын салбар бүрийн Мэдээллийн технологийн захиралууддаа танилцууллаа.
Уг Safetica DLP шийдлийг хэрэглэснээр байгууллагын үнэ цэнтэй дотоод мэдээлэл хаана хэнд хэрхэн хадгалагдаж, хаашаа илгээгдэж байгааг бүрэн хянан удирдах боломжтой.
Уг арга хэмжээгээр дээд зэргийн хамгаалалт, хялбар суурилуулалт, мулти-платформ, байгууллага бүрийн шаардлагад тулгуурлан онцлог болон давуу талыг дэлгэрэнгүй танилцуулан, туршлагаа хуваалцлаа. Safetica DLP шийдэл нь мэдээлэл алдагдлаас урьдчилан сэргийлэх ангилалд дэлхийд тэргүүлэгч байр сууриа бататгаж, бизнесүүдийг мэдээллийн зөрчил, кибер халдлагаас хамгаалах шилдэг шийдэл, үйлчилгээг санал болгосон байна.
- Мэдээлэл алдагдлын эсрэг хамгаалалт
- Дотоод эрсдэлийн менежмент
- Хуулийн хүрээний нийцэл
- Үүлэн мэдээллийн хамгаалалт
Монгол улсад мөрдөгдөж буй Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуулийн хүрээнд бүрэн нийцэх Safetica DLP (Data Loss Prevention) шийдлийг байгууллагадаа нэвтрүүлэн эмзэг мэдээллээ хамгаалж, дотоод эрсдэлээ бууруулан кибер аюулгүй байдлаа сайжруулах болон ISO27001:2022 стандартыг хэрэгжүүлэх, баталгаажуулалт хийлгэх талаар заавар, зөвлөмжийг олон улсын тэргүүлэх аудитор зэрэгтэй мэргэжлийн баг хамт олноос бүрдсэн “Ай Ти Инсайт” ХХК албан ёсны эрхтэйгээр та бүхэнд дэмжлэг үзүүлэх юм байна.